Мөрөн суманд эх үүсвэр тодорхойгүй голомт бүртгэгдэж байна
2021-06-06 15:05:10, 2831

  Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд  Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид тандалт болон ойрын хавьтлын 513 сорьцод PCR шинжилгээ хийхэд 23 тохиолдол батлагдлаа. Тодруулбал  Мөрөн суманд 16, Эрдэнэбулган суманд 5, Чандмань-Өндөр суманд 2  батлагдаж нийт батлагдсан тохиолдлын тоо 205 боллоо. Мөн Мөрөн суманд  тандалтын зорилгоор худалдааны төв, үсчин, төрийн албан хаагч нараас шинжилгээ авахад эх үүсвэр тодорхойгүй 2 голомт нэмэгдсэн  байна. Эрүүл мэндийн байгууллагаас  эх үүсвэрийг тогтоох тандалт судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд иргэдийг  амны хаалтаа  зүүж,  хүн  хоорондын   зайгаа барьж,  гараа тогтмол  угаан,  вакцины бүрэн тунг хийлгэхийг анхааруулж байна.

Б.Гантуяа 


Мөрөн суманд эх үүсвэр тодорхойгүй голомт бүртгэгдэж байна