Газар хүссэн иргэдийн өргөдлийг энэ сарын 20 хүртэл хүлээн авна
2021-04-05 19:07:28, 1799

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар энэ онд Мөрөн суманд газар авах  хүсэлтэй иргэдийн өргөдлийг  өнөөдрөөс эхлэн хүлээн авч эхэллээ.  Энэ жил нийт 198 өрхөд газар олгохоор төлөвлөсөн байна. Өргөдлийг 4 сарын 20 хүртэл авах бөгөөд иргэд иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, өргөдлийн хамт ирүүлнэ.  Иргэдээс ирсэн  материалыг тусгай комисс шалгаруулна гэдгийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Мөрөн сумын Газрын даамал Ж.Мөнгөнчимэг хэлж байлаа.

Б.Гантуяа 


Газар хүссэн иргэдийн өргөдлийг энэ сарын 20 хүртэл хүлээн авна