Сум, багийн эмч нарыг чадваржуулах сургалт Ханх суманд боллоо
2021-02-15 14:37:59, 433

 Хөвсгөл аймагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр коронавирусний цар тахлын үед алслагдсан багийн сум, багийн эмч нарыг чадваржуулах төсөл хэрэгжиж байна. Төслийн  хүрээнд “Сум багийн эмч нарыг чадваржуулах" сургалт Ханх суманд боллоо.

Тус сургалтаар багийн эмч, сумын эрүүл мэндийн төвийн дарга нарыг "Ковид-19" цар тахлын үеийн бэлтгэл бэлэн байдал, тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх зэрэг чиглэлээр онолын болон дадлага, сургалт хослуулан зааж  байлаа.  Мөн коронавирусний халдварын үед хамгаалах хувцас хэрхэн өмсөж, тайлах, гар угаах, сорьц  цуглуулах, ариутгалын бодис хэрэглэх, тандалт шинжилгээ авах зэрэг мэдээллийг өгчээ.

 

Ханх сум нь аймгийн төвөөс алслагдсан, ОХУ-тай хиллэдэг учраас эрсдэл өндөр сум юм. Энэ хүрээнд онол, сургалт, дадлага хослон явуулсан нь илүү үр дүнтэй боллоо гэдгийг багийн эмч нар хэлж байлаа. Төслийн үр дүнд хөдөө орон нутгийн алслагдсан багийн эмч нар коронавируст халдварын үед авч хэрэгжүүлэх бүрэн мэдлэг мэдээлэлтэй болж байгаа ажээ.

Б.Ганаа



Сум, багийн эмч нарыг чадваржуулах сургалт Ханх суманд боллоо