Аймгийн аваргууд эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй авна
2021-02-09 17:52:32, 619

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хошой аварга малчин өрх, аймгийн аварга малчин өрх, аймгийн аварга саальчин, аймгийн тэргүүний тариаланч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо , эмчилгээнд нэг удаа үнэ төлбөргүй хамруулах шийдвэр гаргасан гэдгийг Засаг даргын орлогч М.Хуягбаатар хэллээ.

Аймгийн хошой аварга малчин өрхөд 17 сумаас 26 малчин өрхийн материал, аймгийн аварга малчин өрхөд 23 сум 1 тосгоноос 107 материал, аймгийн аварга саальчинд 8 сумаас 10 саальчин, аймгийн аварга залуу малчин гэр бүлд 3 материал ирсэн байна. Үүн дотор хамгийн өндөр настай нь 81 настай Баянзүрх сумын малчин Р.Цэвэлмаа байгаа бол хамгийн залуу нь Түнэл сумын малчин 27 настай Д.Бадарч байгаа гэнэ. Аваргуудыг тодруулахдаа төлөөрөө малаа өсгөсөн эсэх, сүрэгт эзлэх хээлтэгч малын хувь, сүрэгт эзлэх ямааны хувь 25-аас доош байх, төл бойжилт аймгийн дунджаас дээгүүр байх, мал сүргээ даатгалд хамруулсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байдал, бэлтгэсэн хадлан тэжээл, малжуулахаар өгсөн мал, түр болон байнгын ажлын байр бий болгосон зэргийг харгалзан үзсэн ажээ.

Б.Гантуяа 


Аймгийн аваргууд эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй авна