Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мөрөн сумын худалдаа үйлчилгээний төв, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Энэ үеэр ариутгалын бодист Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори газар дээр нь хяналт хийн ажиллаж байна.

Өчигдөр Мөрөн сумын Титаник, Оргил, Нар, Номин зэрэг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд бүхий 10700 гаруй метр кв талбайд ариутгал хийсэн байна. Өнөөдөр зах, захын ойролцоох банк зэрэг олон нийт үйлчлүүлдэг газруудад ариутгал үргэлжилж байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ариутгалыг үнэ төлбөргүй хийж байна. Ариутгалын бодисыг аймгийн Эрүүл мэндийн газар хариуцаж, Мал эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд ариутгалыг хийж байна.
.jpg)
Хамгийн гол нь ариутгалыг үр дүнтэй байлгах зорилгоор Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори найруулсан уусмал бүрээс дээж авч хариуг 10 минутын дотор гарган хяналт тавин ажиллаж байна” гэдгийг МХГ-ын лабораторийн эрхлэгч Г.Золзаяа хэлж байлаа.
| МХГ-ын явуулын лаборатори ариутгал , халдваргүйтгэлд хяналт тавьж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08