Хөвсгөл аймагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр коронавирүсний цар тахлын үед алслагдсан багийн сум, багийн эмч нарыг чадавхжуулах төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Төмөрбулаг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, багийн эмч нарыг оролцуулсан сургалтыг зохион байгуулж нийт 22 хүн оролцлоо.
Энэ үеэр коронавирүсний халдварын үед хамгаалах хувцас хэрхэн өмсөж, тайлах, гараа угааж цэвэрлэх, сорьц цуглуулах, ариутгалын бодис хэрэглэх, тандалт шинжилгээ авах зэрэг мэдээллийг өглөө.
Тус сургалт онол дадлага хослон явагдсан нь илүү үр дүнтэй боллоо гэдгийг багийн эмч нар хэлж байлаа. Төслийн үр дүнд хөдөө орон нутгийн алслагдсан багийн эмч нар коронавирүс халдварын үед авч хэрэгжүүлэх бүрэн мэдлэг мэдээлэлтэй болж байгаа ажээ.
Б.Ганаа
Жаргалант суманд болсон сургалтад 22 хүн хамрагдлаа |