Сум, багийн эмч нарыг чадавхжуулах төсөл хэрэгжиж байна
2021-01-02 15:22:20, 879

Хөвсгөл аймагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр коронавирүсний цар тахлын үед алслагдсан багийн сум, багийн эмч нарыг чадавхжуулах төсөл хэрэгжиж байна.

Төслийн   хүрээнд коронавирүсний өвчлөл илэрсэн үед сумын болон багийн эмч нар орон нутагт авч хэрэгжүүлэх бүхий л мэдлэг мэдээллийг эзэмшсэн байх зорилт дэвшүүлж  Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй сургалтын багийг байгуулжээ.

Тус багийн гишүүд аймгийн бүх сум багийг 6 бүсэд хуваан  онол дадлага хосолсон сургалт зохион байгуулж байна гэдгийг ДЭМБ-ын Хөвсгөл аймаг дахь орон нутгийн зөвлөх Ж.Лхагвасүрэн мэдээллээ.  Төслийн үр дүнд хөдөө орон нутгийн алслагдсан багийн 118 эмч нар, жолооч нар бүхий  140 хүн  коронавирүс халдварын үед авч хэрэгжүүлэх бүрэн мэдлэг мэдээлэлтэй болох ажээ.

Б.Ганаа

 

 



Сум, багийн эмч нарыг чадавхжуулах төсөл хэрэгжиж байна