Тусгаарласан иргэдийн биеийн байдал хэвийн байна
2020-11-23 13:49:07, 2289

Хөвсгөл аймгийн  төрийн албан хаагч нарын дунд хийсэн тандалт шинжилгээгээр сэжигтэй  2 тохиолдол илэрсэн учраас Мөрөн сумаас  гарах хөдөлгөөнийг оройн 22 цаг хүртэл хориглосон. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан 2 иргэний биеийн байдал ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байгаа бөгөөд шинжилгээний хариу орой гарна.  Шинжилгээний хариу гарсны дараа аймгийн Шуурхай штабаас албан ёсны мэдээллийг өгөх тул иргэдийг худал цуурхал автахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Өнөөдөр Мөрөн суманд  томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож ариутгал халдваргүйтгэл хийж,  коронавирүсний   халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор оношлогооны тодорхой цэгүүдэд тандалт судалгааг өргөн цар хүрээтэй  хийж байгаа ажээ.

Б.Гантуяа 

 
 


Тусгаарласан иргэдийн биеийн байдал хэвийн байна