Халдвар судлагч эмч Б.Баасандоржоор ахлуулсан баг Дархан-Уул аймгийн голомтод ажиллахаар явлаа
2020-11-20 19:47:38, 2942

Хөвсгөл аймгийн Зоонозын Өвчин Судлалын төвийн Халдвар судлагч эмч Б.Баасандоржоор ахлуулсан мэргэжлийн баг Дархан-Уул аймагт COVID-19-ийн  голомтод ажиллахаар томилогджээ.

Коронавирүсний халдвар нэмэгдсээр байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар коронавирүсний 16 тохиолдол батлагдаад байгаа  голомтод ажиллахаар Хөвсгөл аймгийн мэргэжлийн баг өнөөдөр  17 цагт  Дархан-Уул аймгийг  зорилоо.

Б.Гантуяа 


Халдвар судлагч эмч Б.Баасандоржоор ахлуулсан баг Дархан-Уул аймгийн голомтод ажиллахаар явлаа