Ханх сумын иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020-11-20 17:13:08, 674

Говьсүмбэр аймаг дахь  батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэний PCR  шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй  гарсан гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

 Гэвч иргэд тайвшралтгүй өндөр сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Тус  иргэнийг үргэлжлүүлэн 14 хоногийн гэрийн тусгаарлалтад байлгах бөгөөд тодорхой хугацааны дараа дахин шинжилгээнд хамруулах ажээ.

Б.Гантуяа 



Ханх сумын иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ