Хөвсгөл аймагт Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” уриан дор автомашингүй өдрийг тэмдэглэв. Тус арга хэмжээнд 30 байгууллагын 510 иргэн оролцож алхалт Чингүнжавын талбайгаас эхлэн Хонгор хэвлэлийн үйлдвэр төв 4 зам, Соёмбо цогцолбор гэсэн маршрутаар зохион байгуулагдав.

Энэ үеэр иргэд эрүүл амьдрал идэвхтэй хөдөлгөөнд нэгдэн алхаад зогсохгүй өөртөө мэдлэг, мэдээлэлтэй болов. Тодруулбал манай улсад 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомстолтой, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, мөн идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байдаг гэнэ. Хөдөлгөөний хомстлын улмаас эрүүл мэндэд ямар хор уршигтай талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байлаа.

Б.Туяа
| Идэвхтэй алхалтад 500 гаруй иргэд оролцлоо |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих