Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе уриан дор тэмдэглэж байна
2020-06-14 18:05:30, 745

Өнөөдөр  Цусны Донорын Дэлхийн өдөр. Энэ жил ДЭМБ-аас цусны донорын өдрийг “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе уриан дор коронавирүсний  цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр тэмдэглэж байна. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төв нь  жилд 400-500 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Хөвсгөл аймгийн иргэдээ цусаар хангаж байгаа юм. Нэгдсэн эмнэлэг нь 1400 гаруй цусны донортой үүнээс 40 хувь нь идэвхтэн, 60 хувийг шинэ донор эзэлж байдаг бөгөөд 50 хүндэт донортой үүнээс 30 хувь нь цусаа байнга бэлэглэж байна. Донорын өдрийг тохиолдуулан хүндэт доноруудаа алдаршуулах олон нийтэд танилцуулах ажлыг цахимаар зохион байгуулж байна.  Аймгийн хэмжээнд аюулгүй найдвартай эмчилгээний үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүнээр тасралтгүй ханган хамтран ажиллаж иргэдэд амьдрал бэлэглэж байдаг хүндэт донорууддаа баярлалаа гэдгийг Цусны төвийн эрхлэгч М.Батсайхан хэлж байлаа.

Б.Гантуяа 



Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе уриан дор тэмдэглэж байна