Солонгос улсад шинэ төрлийн коронавирүсний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа учраас Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2 иргэнд ажиглалтын тусгаарлалт хийж шинжилгээний сорьцыг авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээжээ.
Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй ч халдварын эрсдэл өндөртэй тул тархвар судлалын үйл ажиллагааны хүрээнд тусгаарлалт хийж байна. Тодруулбал тусгаарлагдсан иргэн С энэ сарын 20-нд Бусанаас Улаанбаатарт онгоцоор ирж Улаанбаатар хотод эгчийндээ 1 хоноод 21-нд автобусаар Мөрөн суманд ирсэн.
Харин иргэн Б 2 сарын 12-нд Улаанбаатараас Сөүл Улаанбаатар чиглэлийн онгоцны нисгэгчээр ажилласан бөгөөд энэ сарын 19-21-нд дээрх чиглэлд дахин нислэг үйлдэж 22-нд өөрийн хувийн машинаар Хөвсгөлд ирсэн байна. Ажиглалтын тусгаарлалтад байгаа 2 иргэний шинжилгээний хариу маргааш гарах ажээ.
Б.Ганаа
| Хөвсгөл аймагт 2 иргэн ажиглалтын тусгаарлалтад байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих