7 сартай хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ
2020-02-24 20:18:57, 1924

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар энэ  сарын 23-ны 02 цаг 10 минутад бүдүүн нарийн гэдэсний үхжиж цоорсон эмгэгтэй 7 сартай эрэгтэй хүүхэд Б-д яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ.

Мэс заслыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслын  тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй холбогдон зөвлөгөө авч  амжилттай хийсэн байна.

Мэс заслыг эмч Д.Эрдэнэбаатар ахлагчтай 8 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг хийж мэс засал  3 цаг 30 минут үргэлжилсэн байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүнд боловч тогтвортой эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ. 

Б.Гантуяа 



7 сартай хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-05 20:24:35
    Зочин: Tugsbayr emchdee ajilt hvsle .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-24 23:14:55
    Зочин: mundag yumaa bayar hurgeye
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-24 22:30:28
    Зочин: Баяр хүргэё мундаг юмаа