Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааныг цахимаар хийнэ
2020-02-21 22:53:48, 1194

Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор шуурхай штабыг байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.  Иргэдийг олноор цуглахыг хориглосонтой холбогдуулан эмнэлэг, хөдөлмөрийн магадлах  комиссын хуралдааныг цахимаар хийж хүнд өвчтэй, онош нь баталгаажсан байгаа шаардлагатай иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааныг цахимаар хийснээр онош нь баталгаажсан  хүнд өвчтэй иргэд цаг алдалгүй төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна. Тус аймгийн хэмжээнд 5600 орчим иргэд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон байдаг бөгөөд сард 400-500 орчим иргэд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах  комиссын хуралдаанаар ордог гэдгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаЛ.Юмжирдулам  хэлж байлаа.

Б.Ганаа



Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааныг цахимаар хийнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0