Хөвсгөлд тусгаарлагдсан иргэнээс коронавирусний халдвар илрээгүй
2020-02-12 13:00:13, 2183
Хөвсгөл аймагт энэ сарын 10-нд коронавирусний халдварын сэжигтэй нэг хүнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан. Тухайн иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарчээ. Гэхдээ иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Цаашид авах арга хэмжээний талаар аймгийн Онцгой комисс хуралдаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бууруулахгүй Хөвсгөл аймагт ирж буй иргэдэд тогтмол хяналт тавьж ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө. 
 
Б.Гантуяа 


Хөвсгөлд тусгаарлагдсан иргэнээс коронавирусний халдвар илрээгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0