Хүүхдийн тасагт нэмэлтээр 20 ор дэлгэжээ
2020-01-19 22:23:20, 579
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо нэмэгдэж буй учраас 40 орыг нэмэлтээр бэлтгэснээс 20 орыг  дэлгэсэн байна. Тус тасагт өнөөдрийн байдлаар 61 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сэхээнд 5 хүүхэд байна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Нийт хүүхдүүдийн 50,8 хувь нь амьсгалын цочмог хүнд халдвараар эмчлэгдэж байгаа гэнэ. Эрүүл мэндийн газраас бэлэн байдлыг хангаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн 103 болон хүүхдийн эмч нар өдөрт 20-25 хүүхэд үзүүлж байгаа аж. Цаашид хүйтний эрч нэмэгдэж, ханиад томууны дэгдэлт их байгаа учраас олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх ялангуяа 0-5 насны хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлах хэрэгтэйг анхааруулж байв. Мөн сурагчдад тогтмол амны хаалт зүүлгэж, халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэргийг түлхүү хэрэглэхийг Эрүүл мэндийн газрын дарга анхааруулж байлаа.
Б.Туяа 
 
 
 
 


Хүүхдийн тасагт нэмэлтээр 20 ор дэлгэжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0