Бага насны хүүхдүүд томуугаар өвчлөөд хүндрэх тохиолдол их байна
2020-01-06 21:07:32, 1105
Хөвсгөл аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдсээр байна. Томуу, томуу төст өвчний улмаас хэвтэж буй хүүхдүүд хүндэрч сэхээнд орох тохиолдол нэмэгдсээр байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар маш хүнд байдалтай 3 хүүхэд сэхээнд байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын хүүхдийн тусламж хариуцсан мэргэжилтэн Ш. Алтантуяа хэлж байна. Томуугийн өвчлөл  В хүрээний вирүсээр үүсч буй учраас суулгалт, амьсгалын замын өвчлөл хоёр хавсарсны улмаас хүндэрч байгаа бөгөөд суурь өвчтэй хүүхдүүд буюу дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байна. Цаашид хүйтний эрч нэмэгдэж ханиад томуу их байгаа учраас олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх ялангуяа 0-5 насны хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлах хэрэгтэйг анхааруулж байв. Мөн халуун аарц, чацарганы шүүс, саримстай хар шөл зэргийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байлаа.
 
Б.Гантуяа 


Бага насны хүүхдүүд томуугаар өвчлөөд хүндрэх тохиолдол их байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-05-10 13:27:45
    ?????: АН болон МАН нэр хүндээ хамгаалж сонгуульд ялья гэж бодож байвал 1990 оноос хойш төрийн алба хашиж байсан яам, агентлагуудын сайд дарга нар, хурган дарга нарын авилгал, идсэн уусныг ил болгож ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй, Үгүй бол энэ 2 намыг сонгох шаардлага ард түмэнд байхгүй. Улс төрөөс хоёуланг нь арчих хэрэгтэй.