Энэ онд 18000 орчим хүүхэд шүдний үзлэг, эмчилгээнд хамрагдана
2019-05-14 19:38:00, 541
Монгол улсын Засгийн газрын энэ оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт энэ онд 2-6 насны 17803 хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ хийнэ. Тус аймагт гурван хувийн эмнэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон боловч "Алтандент" эмнэлэг албан ёсоор оролцохоос татгалзсан учраас Сайхан, Баянбуян гэсэн хоёр эмнэлэг 2-6 насны хүүхдийн шүдэнд үзлэг хийж өвчтэй гарсан хүүхдүүдэд эмчилгээг хийж эхэлсэн байна. Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас дээрх хоёр эмнэлгээр үйлчлүүлэх цэцэрлэг, сургуулийн хуваарийг гарган хүүхэд бүрийн шүдийг эрүүлжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Тус аймагт 2-12  насны 30514 хүүхэд байгаагаас энэ онд 18000 орчим нь үзлэг, эмчилгээнд хамрагдах ажээ.Үүнд Сайхан шүдний эмнэлэгт Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Сод-Эрдэм сургууль, Аваргууд сургуулийн 6 настай сурагчид,  2,4,5,7,9,10,11-р цэцэрл эг болон хувийн цэцэрлэгүүд, Баянбуян шүдний эмнэлэгт Титэм, Ирээдүй, Эрдмийн далай сургуулийн 6 настай  сурагчид, 1,3,6,8,12,13-р цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдах ажээ.
 


Энэ онд 18000 орчим хүүхэд шүдний үзлэг, эмчилгээнд хамрагдана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0