Хөвсгөлд зам тээврийн осол 19 хувиар буурчээ
2023-06-30 17:10:01, 516

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой  “Нэг зам нэг соёл” аян Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ.

 

Аялал жуулчлалын улирал ирсэн энэ  үед Хөвсгөл нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсээр байна. Ялангуяа ирэх баяр наадмын амралтын өдрүүдэд  ачаалал эрс нэмэгдэх учраас аялагч иргэдийг хурд хэтрүүлэхгүй,  хамгаалах бүсийг тогтмол зүүж, шөнө гэрлээ шилжүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн ахмад Б.Батбаатар анхааруулж байлаа.

 

Тус аймгийн Цагдаагийн газарт 2023 он гарсаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зам тээврийн ослын шинжтэй 64 дуудлага, мэдээлэл иржээ.

Оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 34 хүн гэмтэж бэртсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 19  хувиар буурсан,  нас баралт  50 хувиар буурсан  эерэг үзүүлэлттэй байгаа боловч  гэмт  хэрэг 3,9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

 

Б.Ганаа

 

 

 

 

 



Хөвсгөлд зам тээврийн осол 19 хувиар буурчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0