Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг Сантын даваа гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан 3 зорчигчтой автомашин өчигдөр орой 19 цаг 30 минутад мөс цөмөрч нуурт живсэн байна.
Тус автомашинд 3 иргэн зорчиж явсан бөгөөд 2 иргэн эсэн мэнд гарсан 1 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Осол болсон газар нь нуурын эргээсээ 32 метр зайтай, мөсний зузаан 20 см, гүн 5 метр байгаа юм.
Ослын газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 9 алба хаагч живсэн автомашин болон буцалтгүй нэрвэгдэгчийг аврах ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
Б.Туяа
Хөвсгөл нуурын мөс цөмөрч 1 иргэн амь насаа алджээ |
Сэтгэгдэл бичих