Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн Уранмандал гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 7 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т хясааны дээр 3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлага өчигдөр 12 цаг 35 минутад Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар Аллион загварын суудлын автомашиныг жолоодож яваад Уранмандал уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн.
Иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх хэрэгтэйг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.Ганаа
| Согтуу автомашинтайгаа хясаан дээр гарсан иргэнийг аюулгүй болгожээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих