Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид ”Аажуу явбал аяандаа хүрнэ дээ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын чанартай А0902 авто замд хурд хэмжиж, хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Энэ үеэр жолооч нарт хурдаа тохируулан явах 2 төрлийн 400 ширхэг санамж тарааж хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцсоноор өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж чадах юм.
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас 138 хүн амиа алдаж, 316 хүн гэмтэж бэртэн, хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

Б.Тэнгэр
| Улсын чанартай авто замд хурд хэмжиж, хяналт шалгалтыг тогтмол хийж байна |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих