Кран угсарсан иргэд Улаанбаатараас ирсний дараа дараагийн арга хэмжээг авна
2022-05-18 13:25:51, 1701

Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар Хоймор Таур барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай нөхцөл өчигдөр оройн  20 цаг 45 минутад үүссэн.

 Тус баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурин краны хугарсан хэсэг унах эрсдэлтэй байгаа учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлээд байна. Краныг хугарсан хэсэгт  Онцгой байдлын газрын  алба хаагчид, барилгын компанийн  ажилчид хамтран барилгын дотор хананд бэхлэх ажиллагааг хийжээ. Мөн тус  барилгын эргэн тойронд 60 метрийн радиуст газрыг хамгаалалтад авсан байна. Өнөөдөр краныг угсарсан иргэд Улаанбаатар хотоос ирж байгаа бөгөөд  холбогдох хүмүүсийг ирсний дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана гэж Хөвсгөл аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Дэд хурандаа  О.Ганбат мэдээллээ.

Б.Ганаа

 

 

 


Кран угсарсан иргэд Улаанбаатараас ирсний дараа дараагийн арга хэмжээг авна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0