Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д сумын төвөөс баруун зүгт 2 км-т Дэлгэр мөрний эрэг дээр 4 хүн зугаалж явах үед нэг нь сэлж байгаад живж осолдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн 28 настай иргэн Д-г эрэн хайх ажиллагааг 7 дугаар 23-ны өдрийн 18 цагаас эхлэн өнөөдөр 4 дэх өдрөө эрэн хайж байна. Мөрөн сумын Өндөр-Эрэг гэдэг газраас Хилэнтийн гүүр хүртэл 10 км-т завиар урсаж, 1-2.5 метрийн гүнд 15 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Иргэдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг хэрэгжүүлж, хайхрамжгүй байдлаасаа болж өөрийн болон бусдын амийг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Ш.Баярцэнгэл
| Дэлгэрмөрөн голд осолдсон иргэнийг 4 дэх өдрөө эрэн хайж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих