Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 43 дугаар шуурхай хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар Мэргэжлийн хяналтын газрын 26 улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. Мөрөн сумын хүнсний зах, томоохон худалдаа үйлчилгээ, бөөний төвүүдийн үйл ажиллагааг оройн 22.00 цаг хүртэл түр зогсоож, нэгдсэн журмаар ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа байдалд хяналт хийхээр улсын байцаагчид 4 баг болон Мөрөн сумын 14 багт тандалт, хяналт хийж байна. Мөн гэр хорооллын хүнсний дэлгүүр, мухлагууд нь цагийн хуваарийн дагуу ажиллах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд мөрдөж буй эсэхэд байцаагч нар тогтмол хяналт шалгалтыг хийн ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа
Мэргэжлийн хяналтын газрын 26 улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна |