Хууль бус ан агнасан этгээдүүдийг илрүүлжээ
2020-01-14 18:05:17, 1139
 Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус ан агнасан этгээдүүдийг илрүүлсээр байна.Тухайлбал ховор ангийн жагсаалтад орсон согоог хууль бусаар агнаж, уулын модонд нуун эд эрхтнийг нь оруулж ирэхийг завдаж байсныг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, гэмт этгээдүүдийг баривчлан саатуулж, галт зэвсэг бүхий эд зүйлийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн шилүүс агнаж тээврийн хэрэгсэлд ачиж явсныг цагдаагийн алба хаагч илрүүлэн, холбогдох шалгалтуудыг хийж эхэлжээ. Тус аймгийн хэмжээнд хууль бус ан агнасан гэмт хэрэг зөрчил удаа дараа гарсаар байгаа ажээ.
 
 Б.Ганаа


Хууль бус ан агнасан этгээдүүдийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0