Мөс цөмөрсөний улмаас 80 гаруй бог Дэлгэрмөрөн голд осолджээ
2020-01-14 13:33:12, 829

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Хүрэн шугуй гэдэг газарт сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т цөм сүргийн үржлийн төвийн малчин В Дэлгэрмөрөн голоор энэ сарын 11-ний өдрийн 18 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч бог малууд осолдсон байна. Тус газарт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 3 ажилтан 1 автомашин, Мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтан, 1 автомашин, цөм сүргийн үржлийн төвийн 3 ажилтан, нийт 22 хүн, 4 автомашин, 1 завьтай голоос 81 бог малын сэг зэмийг гаргаж, булж устгасан байна. Цаашид иргэдийг гол мөрний ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Ганаа



Мөс цөмөрсөний улмаас 80 гаруй бог Дэлгэрмөрөн голд осолджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0