Цагдаагийн дэд хурандаа Д.Буяндалай онцлох албан хаагчаар шалгарав
2019-11-14 21:05:02, 1445
 Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Д.Буяндалай энэ оны 3 дугаар улирлын Мөрдөн байцаах албаны онцлох алба хаагчаар шалгарсан байна. Тэрээр Мөрдөн байцаах тасгийн алба хаагчдыг удирдан ажилласнаар энэ онд 335 хэрэгт хэрэг бүртгэлт, 333 хэрэгт мөрдөн байцаалт нийт 668 хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулснаас хэрэг бүртгэлтийн 62 хэрэг буюу 18,5 хувийг хааж, 212 хэрэг буюу 63,2 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлжээ. Мөн мөрдөн байцаалтын 168 хэрэг буюу 50,4 хувийг шүүхэд шилжүүлж 34 хэрэг буюу 10,2 хувийг хэрэгсэхгүй болгож 44 хэрэг буюу 13,2 хувийг нэгтгэж тус тус шийдвэрлэсэн байна. Цагдаагийн дэд хурандаа Д.Буяндалай нь 12 жил мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байгаа ажээ.
Б.Ганаа


Цагдаагийн дэд хурандаа Д.Буяндалай онцлох албан хаагчаар шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0