Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т өчигдөр орой 20 цагийн орчим 4 хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М 21 настай, эрэгтэй Дэлгэр мөрний усанд живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай өчигдөр 20 цаг 11 минутаас эхлэн 2 км-т завиар, 3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22 цаг 08 минутад түр зогсоосон бөгөөд өнөөдөр өглөөний 06 цагт дахин эхлүүлсэн байна. Иймээс ард иргэдийг аялж зугаалахдаа гол мөрний усанд орохгүй анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Гантуяа
Дэлгэрмөрөн голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна |
|
Сэтгэгдэл бичих