Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна
2019-05-21 13:42:46, 1226
Хөвсгөл аймгийн иргэн “Н” нь өөрийн төрсөн эх “О”, хүргэн ах “М” нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцагт хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас амь дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцагт хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг зарим хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна. Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна.
Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал “цуурхал” мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна.
 
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР


Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0