Зөрчил илэрсэн мод бэлтгэлийн газруудад хугацаатай албан шаардлага өгчээ
2019-05-03 12:17:08, 660
 Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Байгалиа хамгаалъя" сарын аяны хүрээнд Алаг-Эрдэнэ суманд мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа Отгонширэвгэр, Наранмандал хайрхан, Хамчу нагва хх компаниудын мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийлээ.
 
Шалгалтаар зүсмэл материал стандартыг мөрдөж ажиллаагүй, дээд агуулахаас доод агуулах хүртэл мод тээвэрлэхдээ хяналтын хуудас, эрхийн бичигүй тээвэрлэсэн, түймрийн багаж хэрэгслийг бүрэн бүрдүүлээгүй, ахуйн хог хаягдлын цэггүй, мод бэлтгэлийн технологийн карт, мод бэлтгэлийн ажлын зураглал дутуу зэрэг алдаа дутагдал илэрсэн тул улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгчээ.
Мөн байгалийн нөөц баялгийг ашиглахдаа үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан нэг аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан байна. Хяналт шалгалт Түнэл, Эрдэнэбулган, Цагааан-Үүр, Чандмань-Өндөр сумдад үргэлжилж байна.
Б.Гантуяа 
 


Зөрчил илэрсэн мод бэлтгэлийн газруудад хугацаатай албан шаардлага өгчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0