Үс засуулбал эрч хүч ихэснэ
2019-02-14 22:11:21, 567
2019.02.15 / БИЛГИЙН ТООЛЛЫН 10
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 07.57-18.13
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 2 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 10, Гөрөөсөн толгой одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
 


Үс засуулбал эрч хүч ихэснэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-15 12:49:00
    Зочин: Энэ Энхсайхан шиг, Амаржаргал шиг хүмүүс их болоосой