Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019-02-13 20:46:46, 509
2019.02.14 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 07.59-18.12
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Төмөр
Аргын тооллын 2 сарын 14, Бархасвадь гараг. Билгийн тооллын 9, Чөлөөт эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 


Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0