Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
2019-02-13 09:17:49, 535
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 8. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр.
 
Барилдлага: Үхэх
 
Шүтэн барилдлага: Сансар
 
Суудал: Шороо
 
Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.


Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0