ЗӨРЧИЛ ГАРГАСАН 6 ЦЭГИЙГ 1,8 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
2018-05-28 11:48:39, 547

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас архидалтыг бууруулах хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хэсгийн байцаагч нар хариуцсан баг дээр багийн дарга нар, баг хариуцсан иргэдийн нийтийн хурлын дарга, олон нийтийн цагдаа нарын хамт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг, тамхи худалдан борлуулдаг цэгүүдэд хийсэн эргүүл шалгалтаар зөрчил гаргасан 6 цэгийг 1,8 сая төгрөгөөр торгожээ.
Хяналт шалгалтаар нийт 148 цэгт хяналт тавьж 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдаалах, насанд хүрээгүй, сургуулийн насны хүүхдүүдэд тамхи хайрцагаар болон ширхэгээр худалдаалах, насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний газ худалдаалахгүй байх талаар заавар зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн Мөрөн сумын 7-р багт байрлах “Гэрэлтэй цонх” дэлгүүрийн 2 цэгийг илрүүлэн 67 литр архи согтууруулах ундааг хураан авч, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулж байсан 2 цэгийг илрүүлэн дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар анхааруулжээ.



ЗӨРЧИЛ ГАРГАСАН 6 ЦЭГИЙГ 1,8 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-01-18 20:05:10
    Misheel: Нутгийнхаа тухай унших гэж ороод сэтгэл хачин болоод гарлаа, хоригдлуудын талаар хүний амаар ийм юм бичих хэрэг байна уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-01-18 15:27:51
    Зочин: Tiim ee! Bid 60-70 onii exen ued amidarch blaa. Jinxene tansag amidarch bsan um shuu. Tusgai delguurees ikra 25 togrog oor avdag, index uux omsox zuux bol tasarxai bsaan. Sainshandad ochison Bayangiin xuuxduud sodon bsaan. Tsergiin angi ochsonoor balgas bolson bna lee.2008 ond ochij saixan buxnee dursaj evdersen bairaa xarj gunig torson doo. Saixan buxen denduu saixan bsan shuu!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-03 23:30:22
    ?????: Сонин л түүх юм, гоё бичсэн байна