Хөвсгөлд өнөөдөр бензин шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2019-01-16 18:35:24, 755
Хөвсгөл аймгийн хэмжээнд бензин шатахууны үнэ 100 төгрөгөөр бурлаа. Тухайлбал "Петровис" компанийн дизель түлш  2350, АИ-92-ын үнэ  1845, АИ 95-ын үнэ 2260, А-80-ын үнэ 1750 төгрөг болж шатахуун тус бүр 100 төгрөгөөр буурлаа. Өнгөрсөн онд тус аймагт гуравдугаар сард 90-240,  долдугаар сард 70-90 төгрөг,  10 дугаар сард 60-140 төгрөг, нийт гурван удаа бензин шатахууны үнэ нэмэгджээ. Өнгөрсөн онд  бензин шатахууны үнэ нэмэгдсэний улмаас өргөн хэрэглээний барааны үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдсэн байна. Хэдийгээр шатахууны үнэ бууж байгаа боловч өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байгаа ажээ.
Б.Гантуяа 
 


Хөвсгөлд өнөөдөр бензин шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0