Хөвсгөл аймгийн иргэдийн 50 гаруй хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ
2019-01-16 18:28:01, 669
Хөвсгөл аймагт үнэт цаасны дансыг ганцхан брокер дилерийн “Гүүдсек ҮЦК” ХХК нээж байна.Тус аймгийн нийт иргэдийн 50 гаруй хувь нь, Мөрөн сумын иргэдийн 40 гаруй хувь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааны дансаа нээлгэжээ. Үнэт цаасны дансыг Мөрөн суманд Мөнгөн үсэг компаний байран дахь “Гүүдсек ҮЦК” ХХК дээр,  сумдад Засаг даргын тамгын газарт ажлын өдрүүдэд өглөөний 9-18 цагийн хооронд тогтмол нээж байна. Тус компани 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирэхдээ иргэдийн дансыг 5000 төгрөгөөр нээж байсан бол он гарсаар 7500 төгрөг болгож нэмэгдүүлжээ. “Гүүдсек ҮЦК” нь орон нутагт ажиллах эрхтэй 2 брокерыг оффис түрээслэн ажиллуулдаг, Улаанбаатар хот руу иргэдийн материалыг хүргэхэд шуудангийн зардал ихээхэн гардаг  учраас гарч буй зардлуудыг нөхөх зорилгоор энэ оноос эхлэн 2500 төгрөг нэмэгдүүлж 7500 төгрөг болгосон” хэмээн “Гүүдсек ҮЦК”  ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Энхтайван мэдээллээ.
Б.Гантуяа 
 
 


Хөвсгөл аймгийн иргэдийн 50 гаруй хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-16 20:34:20
    ?????? ????? ???-??????? : Хэднээс хэдний хооронд данс нээлгэх ёстой вэ Урдны 300 мянга орсон данслуу орохгүй юм болуу Солонгост ажиллаж амьдарч байгаа хүн яаж дансаа хаана нээлгэх ёстой вэ хариу үлдэгээрэй