“Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаа болно
2019-01-09 21:59:50, 1244
Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран "Цагаан сар-2019" үзэсгэлэн худалдааг энэ сарын 28-аас 2 сарын нэгэн хүртэл аймгийн бөхийн өргөөнд зохион байгуулна.Энэ үеэр иргэдэд хэвийн боов, сүү, ааруул, өрөм бяслаг, цагаан идээ, таваг, цар, дээл, гутал болон сар шинийн бэлгийн барааг нэг дор худалдаална. Сар шинийн өдрүүдэд цагаан идээний үнэ малчны хотноос ченжийн гарт орж хэд дахин нэмэгддэг бол үзэсгэлэн худалдаанд малчид өөрснөө оролцож хямд үнээр иргэдэд мах, сүүгээ худалдахаараа онцлог аж. Мөн энэ үеэр монгол дээл, загварын дээл, үнэгэн малгай булган малгай зэргийг орон нутгийн үйлдвэрлэгчид худалдах аж. Мөн энэ үеэр аймаг орон нутгийн түүхий эдэд тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нутгийн өвөрмөц онцлогийг хадгалсан, байгаль экологид халгүй, дэвшилтэд технологиор үйлдвэрлэсэн ба технологи үйл ажиллагаа нь тогтворжсон бүтээгдэхүүн нь холбогдох стандартын үзүүлэлтийг хангасан,чанарын баталгаажилтанд хамрагдсан шилдэг бараа бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулах ажээ.  
Б.Гантуяа 
 


“Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаа болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0