Шинэ Мөрөн хороололын эхний 135 айлын орон сууц ирэх 3 сар гэхэд ашиглалтад орно
2019-01-07 23:50:36, 1242
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилсан “Шинэ Мөрөн” орон сууцны хороолол 2015 оноос баригдаж эхэлсэн бөгөөд эхний 135 айлын орон сууц ирэх 3 сар гэхэд ашиглалтад орно гэдгийг Хөвсгөл аймгийн ерөнхий архитектур Г.Бадамсэрээжид хэвлэлийнхэнд мэдээллээ. Одоогоор тус байранд ямар хүмүүсийг оруулах, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, 1м2-ийн үнэ ямар байх нь тодорхойгүй байна. Хөгжлийн банкнаас 1м2-ийн үнэ, худалдан борлуулах журам ирсэн цагт албан ёсоор иргэдэд мэдээллэж орох иргэдийг бүртгэж, өргөдөл хүлээн авна. Тиймээс иргэдийн дунд үүсээд байгаа бүртгэл дууссан, 600 гаруй хүн санал хүсэлтээ өгсөн, төрийн албан хаагчид орно, зэрэг мэдээллүүд нь бүгд ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг тайлбарлав. Мөрөн хотод иргэдийн тохь тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор хувийн хэвшил, төр хамтарсан 1000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсний дагуу, Атмор-24, Уран мандал хороолол зэрэг компаний барилгууд өнгөрсөн онд ашиглалтад орсон ажээ.
Б.Ганаа
 


Шинэ Мөрөн хороололын эхний 135 айлын орон сууц ирэх 3 сар гэхэд ашиглалтад орно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0