Таны мэдээлэл зөрүүтэй бол татварын буцаан олголт авах боломжгүйг анхааруулав
2019-01-03 18:18:02, 563
Иргэд худалдан авсан барааныхаа тодорхой хувийг буцаан авдаг болоод 2 болж байна. Харин таны мэдээлэл зөрүүтэй бол татварын буцаан олголт авах боломжгүйг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ж.Нацагбадам анхааруулж байлаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой юм байна. Тодруулбал албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх, төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 08-ны дотор бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд энэ өдрөөс хойш бүртгүүлбэл тухайн баримт “ААН илгээгээгүй” гэсэн төлөвт орчихдог гэнэ. Учир нь буцаан олголт энэ сарын 08-наар тасалбар болон хаагдах аж. Ингэсэнээр дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй юм байна. Иргэдийн дансны дугаар зөрүүтэй мэдээллийг 15 хоногийн дотор засварлана. Иргэн та хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг шалгах хэрэгтэй ба хэрэв аль нэг мэдээлэл тань зөрүүтэй тохиолдолд буцаан олголтыг авах боломжгүй гэдгийг анхаарна уу ?
О.Ренчинмядаг
 


Таны мэдээлэл зөрүүтэй бол татварын буцаан олголт авах боломжгүйг анхааруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0