Хилэнтийн гүүрийг яаралтай засах шаардлагатай болжээ
2019-01-03 14:42:05, 753

Мөрөн сумаас 6 километрт орших Хилэнтийн гүүр эвдрэх нөхцөл бүрдсэн учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай засварлах шаардлагатай болсон гэдгийг аймгийн Засаг дарга Л.Ганболд Онцгой комиссын хуралдаан дээр танилцууллаа. Хуралдаанаар Хилэнтийн гүүрээр дайрч Могойн голоос Эрдэнэт чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа автомашинууд зөвшөөрөгдсөн хэмжээгээр даацыг тохируулан зорчиход хяналт тавин ажиллах, гүүрний эвдрэл гэмтлийг засварлах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. 180 метр төмөр бетонон Хилэнтийн гүүрийг яаралтай засахгүй бол гүүр эвдэрснээр Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Төмөрбулаг, Цэцэрлэг, Бүрэнтогтох сум болон Архангай, Завхан чиглэлийн авто замын хөдөлгөөн зогсож иргэдийн хэвийн зорчих нөхцөл саатах хүндрэл үүсэх ажээ.

Б.Гантуяа



Хилэнтийн гүүрийг яаралтай засах шаардлагатай болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0