Хөвсгөлд махны үнэ ханш өссөөр байна
2018-12-31 16:08:20, 715
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнсний захад худалдаалагдаж буй махны үнэ ханш өссөөр байна. Хүнсний захад үхрийн мах килограмм нь 9000 төгрөг, адуу, хонины мах 7500, ямааны мах 7000 төгрөгийн үнээр зарагдаж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан махны үнэ ханш өссөн он гараад ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг махны худалдагч нар хэлж байлаа. Сүүлийн үед адууны махыг хятад иргэд худалдан авч байгаа учраас мах ховордсон үнэ ханш өсөхөд нөлөөлж байгаа гэнэ. Ийнхүү хамгийн олон мал сүрэгтэй аймгийн иргэд хамгийн өндөр үнэ ханштай махыг худалдан авч хэрэглэж байна.
 
Б.Гантуяа


Хөвсгөлд махны үнэ ханш өссөөр байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0