Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар "Тэргүүний газар"-аар шалгарав
2018-12-28 20:20:16, 1583
Онцгой байдлыг байгууллагаас энэ онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн идэвх санаачлагатай, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги байгууллага, алба хаагчдаа шагнаж урамшууллаа.Энэ оны “Тэргүүний газар”-аар хурандаа Ё.Пүрэвсүрэн даргатай Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хошууч Ц.Уранчимэг даргатай Давтан сургалт, сэргээн заслын төв шалгарсан бол дэд хурандаа Ж.Алтангэрэл даргатай Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин суман дахь Онцгой байдлын хэлтэс  “Тэргүүний хэлтэс”-ээр шалгарчээ.
Харин дэд хурандаа Д.Чулуунбаатар захирагчтай Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, хошууч С.Даваажаргал захирагчтай Ховд аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах анги  “Тэргүүний анги, салбар”-аар шалгарав.“Шилдэг аврагч”-аар НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Тэнгис, Үндэсний аврах бригадын Аврах тусгай салбарын аврагч, ахлах ахлагч Н.Ганболд шалгарчээ.
Б.Гантуяа
 


Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар "Тэргүүний газар"-аар шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-31 18:01:26
    D.tserenpurev : Hamt olon udirdlaguuddaa bayr hugie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-29 07:35:50
    Зочин: Bayar khurgie.Good luck.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-29 07:35:34
    Зочин: Bayar khurgie.Good luck.