Ирэх жил 2000 цааны баяр хийнэ
2018-12-28 20:02:59, 636
Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа учраас ирэх жил 2000 цааны баяр хийнэ. Энэ жилийн эцсийн тооллогоор цааны тоо 2396 толгойд хүрч өмнөх оноос 167 толгойгоор өсчээ.Цаан сүрэг сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж 2016 онд анх 2000-д хүрч 2040 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн онд 2229 цаа тоолуулжээ. Цаа маллан амьдардаг цаатан иргэдийг төр засгаас анхаарч тэтгэмж олгодог болсон, цааг Тува улсын цаатай цус сэлбэн өсгөн үржүүлж буй зэрэг нь үр дүнд хүрч цааны тоо толгой нэмэгдсээр байгаа аж.
 
 Б.Гантуяа


Ирэх жил 2000 цааны баяр хийнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0