“Хөвсгөл Алтандуулга” ХК ISO9001:2015 стандарт нэвтрүүллээ
2018-12-25 20:25:47, 1036
Хөвсгөл аймгийн Тариалан сумын  “Хөвсгөл Алтандуулга” хувьцаат компани 1998 оноос газар тариалан, гурил, тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг тус компани нэвтрүүлж сертификатаа гардан авлаа.“Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн гол нэрийн бүтээгдэхүүн болох “Алтандуулга” нэрийн буудайн баяжуулсан гурил нь үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, эрэлт хэрэгцээ нь өссөн байна. “Алтандуулга” гурилыг нутгийн эрүүл хөрсөнд ургасан байгалийн цэвэр түүхий эдээр чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг элдэв хольц, химийн бодисгүй, органик бүтээгдэхүүн юм. Тус компани үйлдвэрлэлийн үе, шат дамжлага бүрт чанарын удирдлага, тогтолцоо, стандартыг мөрдөж ажилладаг бөгөөд олон улсын стандарт нэвтрүүлснээр баталгаатай хүнс үйлдвэрлэдэгээ ийнхүү баталгаажууллаа.
Б.Гантуяа
 
 


“Хөвсгөл Алтандуулга” ХК ISO9001:2015 стандарт нэвтрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0