Мөрөн сумын гэрэлтүүлгийн цагийг сунгалаа
2018-12-19 17:33:22, 990
Хот тохижилт үйлчилгээний төв өвөл болж эрт харанхуй болж буйтай холбогдуулан Мөрөн сумын гэрэлтүүлгийн цагт өөрчлөлт оруулж сунгасан байна.  Мөрөн сумын нийт гэрэлтүүлгийг өглөө 6 цагаас  өглөөний 08 цаг 30 минут хүртэл, орой 17 цаг 30 минутаас шөнийн 02 цаг хүртэл асааж байхаар болжээ.
Ийнхүү гэрэлтүүлэг эрт ассанаар иргэд болон хүүхдүүд гэртээ гэрэлтэй замаар айх айдасгүй явах, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ирсэн гэрэлтүүлгийн сэлбэг хэрэгслээр Мөрөн сумын хэвтээ тэнхлэгийн дагуух гоёлын гэрэлтүүлгийг засварлаж  бүрэн асаасан байна. Цаашид нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийг эвдэж сүйтгэхгүй байхыг анхааруулж байлаа.
Б.Гантуяа


Мөрөн сумын гэрэлтүүлгийн цагийг сунгалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0