Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас газрын харилцааны чиглэлээр үйлчилгээ авах иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын харилцааны болон барилгын холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг дороос хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав.
Тус аймгийн хэмжээнд 38000 гаруй өрх байгаа бөгөөд 33 хувь нь газраа өмчилж авсан байдаг бөгөөд нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэдээс шинээр газар өмчлөх өргөдөл хүлээн авч, гэр бүлийн хамтаар өмчилсөн иргэдийн өргөдлийг хүлээн авч иргэн бүрт газар өмчлөх эрхийг нь нээн өгч газар дээр нь шийдвэрлэн өгчээ.
Мөн энэ үеэр Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын хамт олон, Түнэл, Бүрэнтогтох, Мөрөн, Хатгал тосгоны газрын даамал, Улсын бүртгэлийн хэлтэс, кадастрын зургийн мэргэжлийн байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд нэг дороос иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙТ ӨРХИЙН 33 ХУВЬ НЬ ГАЗРАА ӨМЧИЛЖЭЭ |
Сэтгэгдэл бичих