Баруун тайгын цааг мориор очиж тоолно
2018-12-08 10:02:26, 487

Хөвсгөл аймагт мал тооллого хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус аймагт 6 дахь хошуу мал болсон цааны тооллого явагддагаараа бусад аймгаас онцлог юм. Цагааннуур сумын баруун, зүүн тайгад цаатан иргэд өвөлжиж байгаа бөгөөд баруун тайгын иргэд тайгадаа гарсан учраас машин техник очих боломжгүй тул мориор болон цаагаар явж очиж тоолох гэнэ. Хөвсгөл аймгийн мал сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж өнгөрсөн онд 5,297807 толгой мал тоолуулж улсад хоёрт орсон байна. “Тус аймагт мал тооллогын ажлыг зохион байгуулах аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж  малыг нэг бүрчлэн тоолох үүрэг даалгаварыг сумын Засаг дарга нарт өгч ажиллаж байна” гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.

Б.Гантуяа



Баруун тайгын цааг мориор очиж тоолно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0