Алга болсон иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-12-05 15:49:58, 700
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны харьяат 28 настай, эрэгтэй иргэн Ө  12 дугаар сарын 2-ны өдөр шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас  гэртээ харих гэж гараад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн 3 алба хаагч, Нутгийн захиргааны байгууллагын 5 ажилтан, Улсын тусгай хамгаалалттай газрын 35 ажилтан, ар гэрийн 10 хүн, нийт 68 хүн, 13 автомашинтайгаар 12.04-ний өдөр Эгийн голын эргээс 20 метрт мөр тасарсан газраас голынхоо хаялга дагуу нийт 35 цооног гаргаж, 2 удаагийн шумбалт хийж, Хатгал тосгоноос зүүн урд зүгт “Ма толгой” гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр  дахин үргэлжилж байна. Эг голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 2 см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байгаа ажээ.
 
 Б.Гантуяа
 
 


Алга болсон иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-05 16:22:12
    P: 2-хон удаа шумбалт хийсэн гэж үү 35 цооног ухсан мөртлөө энэ мэдээлэл өгсөн хүн ташуу мэдээлэл өгсөн байна би хувьдаа баталгаатай тэгж болохгүй байна